Хог хаягдал

Таны ангилсан хог үнэхээр дахин боловсруулагдаж чадаж байна уу?

Таны ангилсан хог үнэхээр дахин боловсруулагдаж чадаж байна уу?

Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг.

Хүн бүр хогоо ялган хаяхын сацуу ангилсан хог хаягдлаа дахин боловсруулах газруудад өгч хэвшсэнээр дахин боловсруулалт нэмэгдэж хог хаягдлын бохирдлыг багасгах том давуу талтай юм.


Та цуглуулсан хог хаягдлаа дараах 30 цэгт тушаах боломжтой гэдгээ мэдэх үү?

Ихэнх цэгүүд дахивар нөөцийг худалдан авч буй дундаж үнэ:
* Хөнгөн цагаан лааз кг нь 1500 төгрөг
* Гялгар уут, пакет кг нь 400 төгрөг
* Ундаа, усны сав кг нь 300 төгрөг
* Пивоны шил ширхэг нь 800 төгрөг
* Архины шил ширхэг нь (төрлөөс нь хамаарч) 20-200 төгрөг
* Зөөлөн хуванцар кг нь 300 төгрөг
* Төмөр, метал кг нь 200 төгрөг гэх мэт үнэтэй байна.
Ийнхүү тушааснаар “Хоёр сумаар нэг туулай” гэгчээр мөнгөтэй ч болж, байгалиа ч хамгаалах боломжтой байх нь.

Хэрвээ та очиж өгөх боломжгүй бол таны ангилсан дахин боловсруулагдахуйц ахуйн болон танай СӨХ-ны хог хаягдлыг хүргэлтээр очоод авдаг газрууд бас байдаг гэдгийг та мэдэх үү?


"Хог биш Хаягдал"

Энэхүү газар нь байрны тань ангилсан хог хаягдал болон их хэмжээний цаасан хаягдал зэргийг хүргэлтээр очоод авдаг ба очоод өгөх ч боломжтой хэд хэдэн салбаруудтай юм байна.

"ГЯЛГАР УУТГҮЙ МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН"

Энэхүү байгууллага нь уут хуванцар зэрэг хог хаягдлыг дахин боловсруулах асуудал дээр онцгойлон анхаардаг ба үүнтэй холбоотой хог тушаах хөтөлбөр болон тэмцээн уралдаан идэвхтэй зохион байгуулдаг гэдгээрээ онцлогтой.

Энэ бол тэдний хамгийн сүүлд зарлаад байгаа тэмцээн юм. СӨХ-ны хамт олонтойгоо нийлээд оролцоод үзээрэй гэж зөвлөе.

Эцэст нь та хог хаягдал боловсруулдаг, хүргэлтээр ирээд авдаг, өөрсдөө ч очоод өгөх боломжтой өөр олон, олон дахин боловсруулах үйлдвэрүүд, хувь хүмүүс зэргийг эдгээр Фейсбүүк группүүдээс олж холбогдох боломжтой шүү.

Хуванцар, лааз, жижиг цаас зэрэг хаягдлаа тушааж болдог автомат машин хүртэл байдаг юм байна.
MCS Coca-Cola байгууллагын санаачлан бүтээсэн RVM гэх энэхүү машин нь хотын төвийн хэд хэдэн хөл хөдөлгөөн ихтэй газруудад байрладаг ба хөдөө орон нутгийнхан оролцох боломжтой гэдгээрээ давуу талтай.
Бид хогоо ангилсан бол цааш нь заавал дахин боловсруулах үйлдвэр, хувь хүмүүст нь өгч хэвших хэрэгтэй.
Дээр дурдсанчлан бидний нийт хог хаягдлын 85% нь дахин боловсруулагдах боломжтой ба энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Гэвч ердөө 24% нь л дахин боловсрогдож, үлдсэн нь задрахаа хүлээн хэдэн тэрбум жилийн нүүрийг үзэхээр зэхэх ба ингэснээр бидний хөрс, амьдрах орчин бохирдсоор л байна...

ЗАРЛАЛ

Хэрэв та байгаль орчны талаар сонирхолтой баримт бичиж нийтлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

© Мэдээлэл бэлтгэсэн:
Сэлбэ ОУС-н 2023 оны төгсөгч Б.Туул